Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтэс уламжлал болгон зохион байгуулдаг албан хэрэг хөтлөлтийн ажил мэргэжлийн уралдаан боллоо. Уралдаанд албан хэрэг хөтлөлт хариуцсан 17 ажилтан оролцов. Нэгдүгээр байрыг “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн бичиг хэргийн ажилтан М.Үүрийнтуяа эзэлж, хоёрдугаар байранд Эрчим хүчний цехийн бичиг хэргийн ажилтан О.Рэнцэнмядаг, гуравдугаар байранд “Эрдсүлж” компанийн бичиг хэргийн ажилтан Б.Алтантуяа орлоо. Тусгай байрыг Технологийн сургуулийн бичиг хэргийн ажилтан Б.Аззаяа, Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын бичиг хэргийн ажилтан О.Алтансарнай нар эзэлсэн.




У.Цэрэнбат















