Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, чадварыг сайжруулах, зөв ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилгоор явагддаг “Safety first-2015”тэмцээн өчигдөр “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ. Тэмцээний салхийг Автотээврийн байгууллага, Хүдрийн ил уурхай, Цахилгаан цех, Баяжуулах фабрик, Дулааны цахилгаан станц, Ерөнхий захиргааны багууд 1-р шатны тоглолтоор хагалсан. Гурав дахь жилдээ зохион байгуулагдах энэ удаагийн тэмцээнд цех, нэгжүүд шинэ ажилтнуудаа өргөнөөр хамруулж байна. Учир нь компанийн хэмжээнд сүүлийн гурван жилд шинээр ажилд орсон ажилтан олон байгаа учир соёл урлагаар дамжуулан аюулгүй зөв ажиллах дадал, мэдлэгийг олгох нь чухал байгаа юм. “Safety first-2015”тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 30-ны өдрийг хүртэл явагдана. Хоёрдугаар шатанд шалгарсан багуудын нэгдсэн тоглолт 12-р сарын 4-нд “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулагдах юм.
















У.Цэрэнбат















