Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

  “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн хөгжил, иргэдийн амьдралд “Эрдэнэт” үйлдвэрээс оруулж буй хувь нэмэр их гэдгийг аймгийн удирдлагууд илтгэлдээ онцолсон.
     “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж ашиглалтанд оруулахад 2008 оноос хойш 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн 5,3 тэрбум төгрөгийг хууль эрх зүйн сургалт, орон сууцны 2, 3, 6-р бичил хорооллын байрнуудын фасадны ажил, 3-р хорооллын авто зам, кувейтийн гудамжны цэвэр усны хоолойн засвар, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан байна. Орхон аймгийн дэд бүтцийн байгууламж, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах тусгай тээврийн хэрэгсэл, техник, дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, дунд сургуулийн спорт заал, цайны газар, дулаан, цэвэр усны шугам барих зураг төслийн ажлуудыг гүйцэтгэхэд 500 орчим сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс санхүүжүүлсэн байна.
     Орхон аймгийн нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтанд эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өсчээ. 2013 онд нийт худалдан авалтын 15% буюу 27,6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17% буюу 45,7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19,4% буюу 51,3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.
     “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсч, орон нутагт төвлөрөх татвар нэмэгджээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2013 онд нийт худалдан авалтын 10% буюу 19 тэрбум төгрөгийн 161 гэрээ хийсэн бол 2014 онд нийт худалдан авалтын 11% буюу 23,5 тэрбум төгрөгийн 165 гэрээ хийсэн байна. Үүнээс харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авах бараа материалын худалдан авалт 2013 онтой харьцуулахад 24%-иар өсжээ. 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 14% буюу 35,9 тэрбум төгрөгийн 96 гэрээ хийсэн нь 2014 онтой харьцуулахад 53%-иар өссөн байна. Цаашид ч “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хотынхоо ирээдүйн хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

 

 

 

 

 

 

 


У.Цэрэнбат
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %