“Галын дөл өөдөө” ёслол боллоо

“Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” ХХК засварласныг ашиглалтанд хүлээн авч, ажилчдад түлхүүрийг гардуулан өглөө. Орон сууцтай болохыг хүссэн ажилчдын өргөдлийг үндэслэн ажилласан жил, ажлын нөхцөл, амьдралын түвшнээр нь ангилан компанийн Хүний нөөцийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хувьчлагдаагүй орон сууцны хэсгээс томилогдсон ажлын хэсэг шийдвэр гаргасан байна. Орон сууцны түлхүүр гардан авсан ажилчид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах хугацаандаа, өөрийн гэсэн орон сууцтай болох хүртлээ энэ байранд амьдрах юм.

“Галын дөл өөдөө” ёслолд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа энэ үеэр хэлсэн үгэндээ: “Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Орон сууц шинээр худалдан авахад 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” орон сууцны хорооллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үйлдвэрийн нөөцны орон сууцаар ажилчдаа хангаж орон сууцны асуудлыг шийдвэрлэж байна. Энэ билэгт сайн өдөр олон өрх айл, орон сууц, гэртэй болж гал голомтоо асааж байгаад баяртай байна” гэлээ.

 

У

.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %