Жилд 1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах зуухыг ашиглалтанд орууллаа

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний  өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехд технологийн шинэчлэл хийгдлээ. Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар сольж, 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр тэргүүтэй уул уурхайн яамны төлөөлөгчид, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга И.Болд тэргүүтэй аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцов.

 “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех нь жилд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой, 50 мянган тонн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус цех импортын ган бөөрөнцөгийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээт ган бөөрөнцгийн 90хувийг хангаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ техник, технологи нэвтрүүлэх бодлогын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехийн дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар солих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн онд боловсруулсан. Барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа. Бэлдэц халаах зуухыг өмнө нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөг бүхий 10 тонн дизель түлшээр халаадаг байсан бол нүүрс хийжүүлэх хоёр шатлалт шинэ зуухыг ашиглалтанд оруулснаар өндөр үнэтэй, импортоор авдаг нефтийн бүтээгдэхүүнийг халж, эх орны үндсэн баялаг болсон нүүрс ашиглана. “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех Монголд анх удаа хаягдалгүй технологи нэвтрүүллээ. Тус цехэд технологийн шинэчлэл хийснээр шинээр 16 ажлын байр бий болж, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирч байна. Нэг тонн бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулж байгаа нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд оруулахад 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ зардлаа 1 жилийн хугацаанд нөхнө.

У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %