Хүдрийн ил уурхайн Д.Нямдорж даргатай Өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхэн жил бүр “Сайн үйлсийн аян” зохион байгуулж байна. Аяны хүрээнд Тосгон, Дэнж, Рашаант багийн 5 иргэнд өөрсдийн цуглуулсан мөнгөн хандиваар түлээ, нүүрс болон эд материалын тусламж үзүүлжээ. Мөн өөрсдийн санаачлагаар Нийгэмд үйлчлэх “Сэтгэлийн илч-гүүр” төрийн бус байгууллага байгуулсан бөгөөд гал түймэрт өртөн орон гэргүй болсон Эрдэнэ багийн иргэн Б.Ууганбаярт 5 ханатай гэр, эд материалаар туслав. 2015 оны 5-р сард Жаргалант сумын “Бөөн бургас” хэмээх газарт үхрийн нүдний 100 бутыг тэсэлгээчдийн санаачлан байгуулсан ТББ-ын зардлаар тарьж, зуны турш арчилж тордон ургуулжээ. Мөн Рашаант багийн иргэн Б.Батзаяагийн гэр бүлд 6 эсгий болон түлээ, нүүрсний тусламж үзүүлэв. ХИУ-н удирдлагууд энэхүү “Сайн үйлсийн аян”-ыг дэмжин унаагаар үйлчилжээ.

Т.БАТЧУЛУУН















