Орхон аймгийн ЗДТГ, аймгийн Үндэсний сурын холбоо хамтран үндэсний сурын тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр “Хангарьд” паласт зохион байгууллаа. Монгол бахархлын өдөрт зориулсан тэмцээнд 48 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд спортын мастер н.Мөнхбаатар орж, Спортын мастер н.Энхтөр, СМ н.Ваанчиг нар удааллаа. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Спортын мастер З.Энхтуяа эзэлж, СМ М. Мөнх-Амгалан хоёрдугаар байр, Спортын дэд мастер Б.Аззаяа гуравдугаар байранд шалгарсан.







У.Цэрэнбат















