“Эрдэнэт” сувилалын цогцолбор өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиргааны 2-р байранд “Эрүүл амьдрал-Эрүүл хооллолт” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Жил бүрийн 11-р сарын 14-нийг дэлхий нийтээр “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулсан өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар чихрийн шижингийн эрсдэл, цусны сахарын хэмжээг тодорхойлох шинжилгээ хийж, ажилчдад эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбороос эрүүл хоолны үзэсгэлэн зохион байгуулсан. Таргалалт нь чихрийн шижин үүсгэх хамгийн том хүчин зүйл болдог учир эрүүл хооллолт нь чихрийн шижингийн хэв шинж үүсэхээс хүнийг урьдчилан сэргийлж чаддаг юм.





У.Цэрэнбат















