Монгол улсын Гавьяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” паласт зохион байгуулагдлаа. Тэмцээнд 38 байгууллагын 604 тамирчин оролцов. Өсвөрийн тамирчид 24 жинд хурд хүчээ сорьж, шилдгүүдээ тодруулсан. Багийн дүнгээр Өвөрхангай аймгийн эрэгтэй баг нэгдүгээр байрыг эзэлж, Улаанбаатар хотын Спорт сургалтын төв, Увс аймгийн “Улаан гуталт” клуб удааллаа. Мөн Спорт сургалтын төвийн эмэгтэйчүүдийн баг тэргүүлж, “Боржин”, “Женко” клуб хоёр, гуравдугаар байранд шалгарсан. “Хангарьд” спорт клубын өсвөрийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэмцээнийг өндөрлөлөө. МУГТ Д.Нармандахын нэрэмжит ирээдүйн аваргуудын тэмцээнийг 20 жил тасралтгүй зохион байгуулсныг Монголын жүдо бөхийн холбооноос үнэлж, “Хангарьд” спорт клубт талархал гардуулсан.







У.Цэрэнбат
Фото: Спорт ордон















