“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ажиллах соёлыг төлөвшүүлэх зорилготой “Safety first-2015”тэмцээн энэ сарын 20-оос 12-р сарын тавны хооронд зохион байгуулагдана. Өнөөдөр компанийн нийт цех, нэгжийн арга зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудад тэмцээний удирдамжийг танилцуулж, санал солилцов. Гурав дахь жилдээ зохион байгуулагдах энэ удаагийн тэмцээнд шинэ ажилтнуудаа өргөнөөр хамруулахыг зохион байгуулагчид хэллээ. Компанийн хэмжээнд сүүлийн гурван жилд шинээр ажилд орсон ажилтан олон байгаа учир соёл урлагаар дамжуулан аюулгүй зөв ажиллах дадал, мэдлэгийг олгох нь чухал байгаа юм.


У.Цэрэнбат















