Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Эрдэнэтийн бүсгүйчүүд” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт Эмэгтэйчүүдийн холбооны сүү-лийн жилүүдэд хийсэн ажлын тайлан, ”Сая төгрөг-Эмэгтэйчүүдийн хөгжилд” төслийн хэрэгжилт,”Сайн үйлсийн аян, үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын машинч Т.Болорцэцэгтэй хийсэн ярилцлага, хүйтний улиралд арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөлгөө нийтлэгджээ. Үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэй ажиллагчдын хөгжил, манлайлал, тэдний гэр бүл, үр хүүхдийг сайн сайхан үйлст уриалан дуудсан үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрт 2107 эмэгтэй эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж явна. Тэдний төлөөлөл “хийсэн ажилтай хэлэх үгтэй” ажилтнуудын талаар “Эрдэнэтийн бүсгүйчүүд” сэтгүүлээс уншаарай.
















