Жил бүрийн 10-р сарын 29-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу цус харвалтаас сэргийлэх өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр “Эрдэнэт сувилал” цогцолборын эмч мэргэжилтнүүд ажлын байрны сургалтыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиргааны 1, 2-р байранд зохион байгууллаа. Цусны даралт тодорхойлох, тогтмол даралтын тухай ойлголт, цус харвалтаас урьдчилан сэргийлэх мэдээллийг ажилчдад өгсөн.


У.Цэрэнбат















