“Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний заалтын дагуу гэр хороололд амьдардаг ажиллагсад, ахмад настан, МШӨ-ний хувь тогтоолгосон иргэдэд өвөлжилтийн бэлтгэлд нь зориулж хөнгөлөлттөй үнээр нүүрс олгодог. Энэ жил Шарын голын бүхэллэг сайтай нүүрсийг тонн тутамд 15000 төгрөгөөр хөнгөлж, өрх бүрт 2 тонн нүүрс олгоно. Нүүрс олголтыг энэ сарын 20 –ноос 12-р сарын 10 –ныг хүртэлх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын талбайгаас хуваарийн дагуу айл өрхөд тээвэрлэж буулгаж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Н.Гантөгс















