Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод өнөөдөр эхлэв. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон, Говьсүмбэр, Улаанбаатар хотын Виста, Хилэм, Орчлон клуб, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвийн 80 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол Улсын Усан ёпорт сонирхогчдын холбооны тэргүүн Э.Золзаяа ажиллаж байна. Усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 24-нд дүнгээ гаргах аж.















