Монгол, Оросын найрамдлын 55 дахь удаагийн сарын ажлын хүрээнд “Уухайчин” соёлын ордны тайзнаа БНТатарстан улсын ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт болов. ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Р.Р.Ракшаев, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой нарын хүндэт зочид оролцож уран бүтээлчдэд баяр хүргэлээ. Тоглолтын үеэр Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбууг дурсгалын медалиар шагнав. Энэ жилийн хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны сарын аян нь 2016 онд тохиох Эрдэнэт хотын 40 жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой хүртэл үргэлжлэх юм.




У.Цэрэнбат















