Хамтын гэрээний төслийг хэлэлцэв

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хооронд хоёр жил тутамд шинэчилэн байгуулдаг хамтын гэрээний төслийг хэлэлцэв. Хуралд үйлдвэрийн ҮЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн нийт 80 гишүүний 60 гаруй нь буюу 80 хувийн ирцтэй оролцлоо. Хурлаар хамтын гэрээний шинэчилсэн төсөл, ҮЭ- Захиргаатай байгуулах хамтын гэрээг хэлэлцэж батлах ҮЭ-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцаж баталсан байна. Хамтын гэрээний шинэчилсэн төслийг боловсруулах ажлын хэсэг үйлдвэрийн ажиллагсдаас авсан санал асуулгын дүнг энэ үеэр танилцууллаа. Санал асуулгад 22-59 насны 0,7 сараас 29 жил ажилласан 1000 орчим ажиллагсад хамрагдснаас 500 гаруй саналыг урьдчилсан байдлаар нэгтгэж дүгнээд байна. Судалгаанд хамрагдсан ажиллагсдаас амьжиргааны түвшин, цалин орлого, зээл, хамтын гэрээний хэрэгжилт, шинэ төсөлд оруулах санал авчээ. Өмнөх 2 жилийн хамтын гэрээний хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн ахлагч Б.Төгсбаяр танилцуулсан. Дээрх хугацаанд нийт 12 бүлэг 116 заалтын  81 хувь нь биелж, 2,5 хувь нь огт биелээгүй. 16,3 хувь нь хагас биелэлттэй гэж үзэж байна. Ийнхүү ажиллагсдаас авсан саналыг тусган, ҮЭ-ийн ажлын хэсгийн боловсруулсан нийт 12 бүлэг бүхий хамтын гэрээний шинэчилэн төслийг ҮЭ-ийн гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Төслийг 5 хувь үйлдэж, үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарт болон Хүний нөөцийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Эдийн засаг маркетингийн хэлтэст хүргүүлэх юм.  Гэрээний төслийг захиргааны талд хүргүүлснээс хойш ажлын 10 өдрийн дотор хэлэлцээг эхлэх тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. 2016-2017 онд хэрэгжүүлэх шинэчилсэн хамтын гэрээг байгуулахад ҮЭ-ийг төлөөлж, үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Н.Батбаатар, ня-бо Ш.Галиндэв, үйлдвэрлэлийн үндсэн 4 цехийн орон тооны дарга Б.Шарав, П.Баттөр, М.Эрдэнэбат,  Б.Төгсбаяр, туслах цехийг төлөөлж ГХА-ийн ҮЭ-н хороон дарга Х.Амарзаяа, охин компаний төлөөлөл “РСЦ” компаний ҮЭХороон дарга Ө.Зоригт, нийгмийн цехүүдийг төлөөлж “Эрдэнэт” сувилалын цогцолборын эмч Ц.Энхтайван, Ахмадуудын төлөөлөл ҮЭ-ийн ахмад ажилтан Н.Энэбиш, МШӨ-буюу 40 хувьтангуудыг төлөөлж, үйлдвэрийн анхдагч Д.Баатар, ажиллагсдын төлөөлөл Ч.Болдбаатар, Б.Гарам-очир нарын 13 хүнийг сонгож баталлаа.   

              
Н.Гантөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %