Аюулгүй ажиллагч нарыг урамшууллаа
“Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын 2015 оны гуравдугаар улирлын ажлыг дүгнэжээ. Урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцон, аюул эрсдлийг илрүүлэн мэдээлж, өөрийгөө болон хамт олноо ослоос хамгаалсан “Аюулгүй ажиллагч” нарыг өнөөдөр компанийн удирдлагууд шагнав. Баяжуулах фабрик, Цахилгаан цех, Чанар хяналтын хэлтэс, “Сэлэнгэ” амралтын бааз хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх болон ажлын үр дүнгээр хэсэг тус бүртээ нэгдүгээр байр эзэлсэн байна.
У.Цэрэнбат
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















