Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 10 – р сарын 15- нд боллоо. Тэргүүлэгчдийн хурлаар 2016-2017 онд компанийн захиргаа, ҮЭ-ийн Холбооны хооронд байгуулах Хамтын гэрээний төслийг хэлэлцэв. Хамтын гэрээний төслийг боловсруулах ажлын комисс 6 удаа хуралдаж 1000 гаруй ажилтнаас Хамтын гэрээнд тусгах санал авч нэгтгэн төслөө тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв. Төслийг үйлдвэрийн ҮЭ-ийн VIII бага хурлаас сонгогдсон гүйцэтгэх зөвлөлийн ирэх долоо хоногт болох II хуралдаанаар дахин хэлэлцснээр компанийн захиргаанд хүргүүлэх ажээ. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 80 хүн сонгогдон ажиллаж байна.
Н.Энэбиш"















