“Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолбор өнөөдөр компанийн Ерөнхий захиргааны 2-р байранд үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд нарийн ногоо, жимс жимсгэнэ, ундаа жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэсэн. Энэ үеэр үйлдвэрийн ажилчдад эрүүл хоол, түүний ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Эрүүл зөв хооллолтын сургалт, үзэсгэлэнг дараагийн удаа Ерөнхий захиргааны 1-р байранд зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.Цэрэнбат