Орхон Худалдаа аж үйлдвэрийн танхим өнөөдөр аймгийн ЗДТГ-ын газарт Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Улаанбаатар хотын 16, Дархан-Уул аймгийн таван аж ахуйн нэгж уригдан оролцов. Уул уурхай, барилга, хүнс, хими цэвэрлэгээний салбарт бизнес эрхлэгчид энэхүү уулзалтаар туршлага солилцож, цаашдаа хамтран ажиллах түншийн холбоо тогтоосон. Тэд уулзалтын дараа “Эрдэнэт хивс” ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
У.Цэрэнбат















