Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн багш оюутнууд сургуулийнхаа 40 жилийн ой, Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан “Оюутны нэг өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэлээ. Энэ өдөр төгсөх дамжааны оюутнууд сургуулийн захирал, сургалт эрхэлсэн дэд захирал, менежерийн үүрэг гүйцэтгэж, багш нарынхаа оронд хичээл заав. Харин Технологийн сургуулийн багш нар энэ өдөр “Оюутан насны дурсамж” хичээлд суулаа. Тэд Монгол бичиг, шинжлэх ухааны түүхэн амжилт, Технологийн сургуулийн үе үеиийн төгсөгчид зэрэг сонирхолтой сэдвээр лекц сонсов.
У.Цэрэнбат















