“Эрдэнэтийн овоо” ордын нөөцийг нарийвчлан тогтооно

     “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий геологич А.Ундрахтамир ордын нөөцийг орчин үеийг арга аргачлал, технологид тулгуурлан нарийвчлан тооцох ажил ахицтай байгаа талаар мэдээллээ. Компанийг 2016-2025 онд хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцийг боловсруулах, нөөцийн хэмжээг илүү нарийн тогтоох, “Эрдэнэтийн овоо” ордод өргөн хүрээний гүйцээх хайгуулын ажил гүйцэтгэсэн байна. Ингэснээр уурхайн ашиглалтын ажлыг илүү нарийвчлан төлөвлөх боломжтой болох аж. Энэ ажлыг Геологи хайгуулын анги 2014 оноос эхэлсэн бөгөөд 1980-аад оноос хойш ийм том хэмжээний хайгуулын өрөмдлөгийн ажил хийгдээгүй бөгөөд Монголчууд өөрсдөө бие даан гүйцэтгэжээ. Монгол улсын туршлагатай геологичид, ордын загварчлал, нөөцийн үнэлгээний ажлаар өндөр мэргэшсэн  “Цахиурт хүдэр”, олон улсын нэр хүнд бүхий “Плюс Минералс” ХХК-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж  “Эрдэнэтийн овоо” бүлэг ордын ашиглагдаагүй үлдсэн нөөцийг нарийвчлан тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулжээ. Ирэх оны эхээр Монгол улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийг нарийвчлан тогтоож бүртгүүлэх аж. Зэс, молибдений захын агуулгаар тооцоход “Эрдэнэт” үйлдвэрийг цаашид 40 гаруй жил ажиллах нөөцтэй гэдэг ч энэ удаагийн геологийн нөөцийг эдийн засгийн үр ашиг, зэсийн үнэтэй уялдуулан гаргана гэж Геологи маркшейдерийн хэлтэс мэдээллээ.


У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %