“Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын уулын цул тээврийн автоцувааны, З.Мөнхбат ахлагчтай “Залуус” багийнхан БеЛАЗ-ын жолооч нар, тэдний гэр бүлийнхний дунд бадминтоны тэмцээнийг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 10 баг оролцож, дүнгээ гаргав. Эрэгтэй хосын төрөлд нэгдүгээр байрыг “Тэргүүн” багийн тамирчин Б.Батбаяр, Б.Энхтүвшин нар эзэлж, эмэгтэйчүүдийн төрөлд “Уулын барс” багийн тамирчин М.Гантуул түрүүллээ.


У.Цэрэнбат















