Баяжуулах фабрик хэмнэлтийн горимоор ажиллаж байна

     “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна. Фабрикийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар флотоурвалжаас 2 тэрбум 360 сая төгрөг, цахилгаан эрчим хүчнээс 730 сая төгрөг, цэвэр усны хэрэглээнээс 1,2 тэрбум төгрөг, ган бөөрөнцөг болон хуягны зардлаас 2,9 тэрбум төгрөг, үйлдвэрийн бусад цехүүдийн үйлчилгээнээс 2,7 тэрбум төгрөг хэмнэжээ. Эрчим хүч, нормчлогдсон материал зарцуулалтыг багасгах зорилгоор технологийн үндсэн тоног төхөөрөмжийн цагийн ачааллыг зохистой зөв тохируулан, цахилгааны гурван тарифт системийг тоног төхөөрөмжийн засварын ажилтай уялдуулжээ. Хүдрийн шинж чанарт тохируулж урвалжийн горимыг чанд мөрдөн, хэсгүүдийн гадна талбайн болон хонгилын гэрэлтүүлгийг унтраах ажлыг цахилгаан болон технологийн ажилчдад хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Усны зарцуулалтанд онцгой хяналт тавин илүү зарцуулалтыг арилгах зорилгоор Өөрөө нунтаглах хэсгийн Д3000 насосны төв шугамд усны тоолуур тавьж ашиглалтанд оруулжээ.
     “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрик технологийн тодорхой арга хэмжээ авч,  зэс авалтыг 87%, молибдени авалтыг 43%, зэсийн баяжмалын чанарыг 23,5-24%-д хүргэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд 9-р сард 2800 орчим тонн зэсийн баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэжээ. Агуулахад байгаа урвалжуудыг ашиглах ажлын хүрээнд Cyquest 3223 урвалжийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн байна. Мөн Грат-1400 насосны ашиглалтын хугацааг 213 цаг байсныг 310 цагт хүргэсэн гэж Баяжуулах фабрикийн Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл мэдээллээ.  

 


У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %