Орхон аймгийн Баян-Өндөр сумын алслагдсан багуудын нэг Говил багийн хоёрдугаар сургуулийн сурагчид хүүхдийн автобусаар зорчдог боллоо. Уг автобус баг дотроо сурагчдыг тээвэрлэх юм. Говил баг нь нутаг дэвсгэрийн хэмжээ том, тархсан байрлалтай учраас 5 км-ийн холоос сургуульдаа ирдэг хүүхдүүд бий. Тус сургуулийн хамрах хүрээний тойрогт 600 орчим хүүхэд байдаг ч унааны асуудлаас болж 100 орчим сурагч өөр сургуульд явдаг байна. Эрдэнэтийн анхны сургуулиудын нэг тус сургууль хүүхдийн автобустай болсноор 500 гаруй сурагч эрдмийн аяндаа саадгүй зорчдог боллоо.



У.Цэрэнбат















