Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Орхон аймгийн Хүүхдийн байгууллагын 40 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдэнэт хотын төв замаар хүүхдүүд хүндэтгэлийн шугам жагсаалд жагсан А.Амарын талбайд цуглаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөл, Орхон аймгийн удирдлагууд, хүүхдийн байгууллагын ахмадууд оролцов. Хүүхдийн байгууллага, үе үеийн төлөөллүүдийн оролцсон баярын хурал “Уурхайчин” соёлын ордонд болж, тус байгууллагын түүхэн замнал болон аймгийн хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн. Орхон аймгийн Хүүхдийн байгууллагын 40 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 19-нд аймгийн Хүүхдийн үндэсний дуу бүжгийн чуулга 110 хүүхдийн бүрэлдэхүүнтэй нэгдсэн тоглолтоо Улаанбаатарчуудад толилуулна.
У.Цэрэнбат















