“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны хэлтсүүдийг бүтээмжийг дэлгэрүүлэх чиглэлээр манлайлж буй Тамгын хэлтэс туршлагаа хуваалцах “Бенчмаркинг” хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөрт Геологи маркшейдерийн хэлтэс, Байгаль орчныг хамгаалах хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтнууд хамрагдана. Тамгын хэлтэс дээрх гурван нэгжийн удирдлагуудтай “Удирдлагын манлайлал” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулав. “Бенчмаркинг” хөтөлбөр 2015 оны 12-р сарын 20-ныг хүртэл хэрэгжих бөгөөд Тамгын хэлтэс сайн саналын систем, бүтээмж чанарын дугуйлан, 5 сайн үйлсийн туршлагаа нэвтрүүлнэ. Мөн Геологи маркшейдерийн хэлтэс, Байгаль орчныг хамгаалах хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба нь бүтээмжийн үйл ажиллагааны хөтөлбөртэй болох юм.






У.Цэрэнбат















