“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль, “Сэлэнгэ” амралтын баазыг аж ахуйн хагас тооцоонд ажиллуулах журмыг боловсруулахыг компанийн хямралын эсрэг нэмэлт төлөвлөгөөнд тусгажээ. “Эрдсүлж”, “РСЦ” ХХК зэрэг охин компанийн татаасыг 50 хүртэл хувиар бууруулах аж. Зэсийн үнийн уналттай холбоотой “ЭКО-400” хороолол, “МОСКВА-300” хорооллын барилгын төслийн санхүүжилт хүндрэлтэй байгаа тул мөнгөн хөрөнгийг 2017 оноос хойш эргэн төлөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч компанийн захиалгын санал авч, орон сууцны төсөл бүрт 1-2 үндсэн гүйцэтгэгчийг сонгохоор болжээ.

У.Цэрэнбат















