Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Орхон аймгийн салбар комисс аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг салбар комиссын дарга Б.Мягмарсүрэн нээж үг хэлсэн. Тэрбээр Монголын түүхэнд үлдсэн эмгэнэл хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг бид мартах учиргүй. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Орхон аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх олон үйл ажиллалааг төлөвлөн зохион байгуулж ирсэн. Цаашид ч үргэлжилнэ гэдгийг онцоллоо. Уулзалтын дараа Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөсөн. Мөн энэ үеэр Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан эмийн хайрцгийг Орхон аймгийн музейд хадгалуулахаар гардуулан өглөө. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан салбар комисс сурагчдын дунд “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор хөнөөл” сэдвийн дор зохион бичлэгийн уралдаан зарласан. Уралдаанд 12 сургуулийн 32 сурагч оролцсоноос эхний 5 байр эзэлсэн сурагчдыг өнөөдөр өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа А.Амарын талбайд хүндэтгэлийн цуглаан болж, Хутагт ламын хийдэд буяны ном хурсан.  Орхон аймагт хилсээр хэлмэгдсэн нэг иргэн, хэлмэгдэгсдийн үр хүүхэд 20 гаруй, ач зээ нарын төлөөлөл 200 орчим хүн ажиллаж амьдардаг.

У.Цэрэнбат

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %