Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн боловсон хүчин сүүлийн жилүүдэд залуужиж, тэдний нийгмийн асуудал тэр дундаа орон сууцны хангамж компанийн нийгмийн хариуцлагын гол асуудал боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоо санаачлан Хүний нөөцийн хэлтэстэй хамтарч маргааш буюу 9-р сарын 10-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд “Орон сууц ба залуус” уулзалт зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна. Оролцогчид залуусын нийгмийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрээс хэрэгжүүлж буй орон сууцны дэмжлэг, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хүний нөөцийн хэлтсээс гаргасан судалгаагаар нийт ажилчдын 62% нь орон сууцанд, 21% нь хашаа байшинд, 12% нь монгол гэрт, 5% нь хувийн хаусанд амьдарч байна.
У.Цэрэнбат















