Бүтээмж, чанарын дугуйлангийн ахлагч нарын 24-р уулзалт болов

Баяжуулах фабрикийн бүтээмж, чанарын дугуйлангийн ахлагч нарын 24-р уулзалт өнгөрөгч сарын 28-нд Технологийн сургуульд болов. Уулзалтанд 30 дугуйлангийн ахлагч цугласан юм.Энэ үеэр Баяжуулах фабрикийн орлогч дарга Ц.Батхуяг дугуйлангийн ахлагч нарт хандан хэлсэн үгэндээ:
Баяжуулах фабрикийн хамт олон бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөрийг 2005 оноос хойш 10 жил амжилттай хэрэгжүүлж ирлээ. Өнгөрсөн 7-р сард бидний хүсэлтээр Монголын бүтээмжийн байгууллагын шинжээчид манайд ирж бүтээмжийн хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцан үнэлэлт дүгнэлт өгсөн. “3 дэд хөтөлбөрийн үр нөлөө маш сайн буюу ажиллагчдын бүтээмжийн ухамсар өндөр түвшинд хүрсэн байна. “Эрдэнэт” хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг олон улсын менежментийн стандартын 1000 онооны аргачиллаар  цогцоор нь үнэлэхэд 615 оноонд хүрсэн. Энэ нь бүтээмж дээшлүүлэх тогтолцоо амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн үндсэн гүйцэтгэлтэй уялдан өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг болж чадсан үр дүн юм” гэж дүгнэсэн. Энэхүү бахархалтай үйлсэд хамт олноо зохион байгуулж ажиллахад дугуйлангийн ахлагчийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг. Ингээд хамт олондоо шинийг эрэлхийлэх, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх бахархалтай үйлсэд манлайлан оролцогч, бүтээмж, чанарын дугуйлангийн ахлагч та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.  Уулзалтанд оролцогчид Баяжуулах фабрикийн Бүтээмж, инновацийн үйл ажиллагааны хэрэгжилтийн 2015 оны 1-р хагас жилийн тайлан, “Монголын бүтээмжийн төвийн шинжээчдийн дүгнэлт”,  “Компанийн хөгжилд бидний оролцоо” аяны удирдамжтай танилцан, “Чанарын өртөг ба 7 алдагдал” сэдэвт лекц сонслоо.  Мөн уулзалтанд оролцсон 24 ажилтан “Эрдэнэт” телевизтэй хамтран зохион явуулсан “ДАШ мэргэн” цэнгээнт нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тэргүүн байрыг “Үнэлгээ”, дэд байрыг “Ялалт”, гутгаар байрыг “Мэргэчүүд” баг  эзлэв. 
Я.Энхтуя
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %