Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургадугаар сарын 17-ны өдрийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэр бүхий ажилчдыг Монгол улсын одон медалиар шагнасныг өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-т гардуулан өглөө. “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Эрдэнэт” үйлдвэрийн Их барилгын хэлтсийн дарга Шестаков Константин Викторович, Засвар угсралтын цехийн дарга Харинов Александр Николаевич нарыг Алтангадас одонгоор шагнав. Найрамдал медалиар Хүдрийн ил уурхайн тоног төхөөрөмжийн засварчин Курласов Александр Николаевич, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Липовский Евгений Юрьевич нарыг шагнасныг Орхон аймгийн удирдлагууд гардуулан өглөө.















