Эрдэнэт үйлдвэр ХХК, компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 оны хамтын гэрээний биелэлтийг гаргах, шинэчлэн байгуулах хамтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийг Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Төгсбаяраар ахлуулан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын хэсэг хамтын гэрээний биелэлтийг гаргаж дүн шинжилгээ хийх бөгөөд ажилчдаас шинэчлэн байгуулах хамтын гэрээнд оруулах санал хүсэлтийг авч нэгтгэх аж.















