Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Орхон”, “Баян-Өндөр” цогцолбор сургууль орон нутгийн төсвийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр шүдний иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо. Аймгийн Эрүүл мэндийн газраас явуулсан судалгаагаар 0-18 хүртэл насны 30 гаруй мянган хүүхдийн 70 орчим хувь нь амны хөндийн эрүүл мэнд муу, шүдний өвчлөлтэй гарсан. Уг кабинет, дээрх хоёр сургуулийн 5000 орчим сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
















