Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Орхон” цогцолбор сургуулийн талбайд орон нутгийн төсвийн 63 сая төгрөгөөр “мини дром” байгуулж байна. Энэ ажлыг “Төв макс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 12-нд ашиглалтад хүлээлгэн өгөх аж. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Замын уулзвар, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио зэргийг талбайд байрлуулж, замын хөдөлгөөний дүрмийг мэргэжлийн багш нар сурагчдад заах юм. “Мини дром”-ыг бусад сургуулийн сурагчид ч Боловсрол, соёлын газраас гаргасан хуваарийн дагуу ашиглана.
















