Наймдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 12, 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж дууссан. “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсгийн гагнуурчин Б.Оюунбаатар 24 цагийн гүйлтийн 50-аас дээш насны ангилалд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ. 11 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Оюунбаатар хоёр дахь удаагаа тэргүүн байрыг эзэлж, хошой аварга болж байгаа юм.
















