Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Орхон аймагт хүүхдийн байгууллага үүссэний 40 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхэн ойг энэ сарын 17-нд Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс зохион байгуулахаар болжээ. Мөн энэ сарын 19-нд Улаанбаатар хотод Эрдэнэтийн хүүхдийн соёлын өдөрлөгийг зохион байгуулж, энэ хүрээнд Орхон аймгийн Хүүхдийн үндэсний дуу бүжгийн чуулгын тоглолтыг 130 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр нийслэлчүүдэд толилуулна.
















