Монгол улсын Засгийн газрын хуралдааны гуравдугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор орон даяар зун, өвлийн цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилж, өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр 00.00 цаг болмогц та цагаа 23.00 болгон тааруулна гэдгийг Стандартчилал хэмжилзүйн газраас мэдээлжээ.
















