Монгол хэлний тухай хууль батлагдах хэрэгжих болсонтой холбогдуулан Орхон аймгийн хэмжээнд тус хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зөвлөл байгуулагджээ. Тус зөвлөл аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллах юм байна. Ялангуяа төрийн албан хаагчдад эх хэлээ бүрэн эзэмшин, хэл найруулга, үг үсгийн алдаа гаргахгүй байх шаардлага тавьж байгаа аж.

















