Технологийн сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ

    Монгол улсын ШУТИС-ын харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын үйлдвэрийн удирдлагууд оролцож, оюутнуудад баяр хүргэн, Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хичээлийн жилийн нээлтийн үеэр сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан суралцаж байгаа, Ашигт малтмал баяжуулалтын технологийн 4-р курсын оюутан Р.Баяржаргалд “Капитрон” банкны нэрэмжит тэтгэлгийг гардуулсан.
     Технологийн сургууль энэ хичээлийн жилийг шинэ бүтэц зохион байгуулалтаар эхлүүлж байна. Бакалавр, магистр, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж-инновацийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн өөрчлөн шинэчилжээ. Анхны шинэчилсэн хөтөлбөрүүдийг энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх юм байна. Технологийн сургууль нь бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөрөөс гадна Ашигт малтмал баяжуулалтын технологи, цахилгаан, механикийн инженерийн мэргэжлээр эчнээ анги нээжээ. Мөн цахим болон зайн сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор өөрийн сургуулийн номын санг дэлхийн хэмжээнд хоёрдугаарт ордог ОХУ-ын Төв номын сантай холбож, хамтран ажиллахаар болсон байна.
     Түүхт 40 жилийн ой нь тохиож буй тус сургууль өнгөрсөн хугацаанд Монгол улсын уул уурхайн салбарт 70 мянга гаруй нарийн болон хос  мэргэжилтэн, 400 гаруй тусгай дунд мэргэжилтэн, 1500 орчим бакалаврын, 200 гаруй магистрын зэрэгтэй инженерийг бэлтгэжээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %