Конвейерийн машинч Ш.Уранцэцэгт нэг сая төгрөгөөр туслав
Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн хамт олон, Эмэг-тэйчүүдийн бүлгэм хамтран “Хариу нэхээгүй тус” нэг сарын аян зохион байгуулав. Аяны хүрээнд Конвейерийн машинч асан Ш.Уранцэцэгт хамт олны сэтгэлийн өргөл болох гурил, будаа нэг сая төгрөгийн тусламж олголоо. Ш.Уранцэцэг нь БФ-т 21 жил ажиллаад гэнэтийн ослын улмаас хараагүй болж Мэргэжлээс шалтгаалах өвчний хувь тогтоолгожээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. Түүнд туслах энэ аяныг БФ-ийн ӨНХ-ийн Ц.Гантулга мастертай ээлжийнхэн санаачилсан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















