Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиолоо

     Дэлхийн 2-р дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт хотноо болов. Энэ  үйл ажиллагаа Аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд эхэлсэн. Ёслолын үйл ажиллагаанд чөлөөлөх дайнд оролцож, Монгол орны тусгаар тогтнол   бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан,  азай буурал 11 ахмад дайчин, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, ОХУ-ын Эрдэнэт хот дахь  Ерөнхий консул, Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг ОХУ-ын мэргэжилтнүүд оролцлоо. Ёслолын үйл ажиллагааг нээж Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мягмарсүрэн   хэлсэн үгэндээ: “1945 оны чөлөөлөх дайны түүхт  ойг ёслон тэмдэглэж буй нь  Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсныг бататгах, иргэдийн эх оронч үзлийг төлөвшүүлэх, залуучуудыг ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг мөнхжүүлсэн чухал үйл ажиллагаа  болж байна” гэж онцлов. Энэ үеэр  ахмад дайчин П.Лувсандорж, Ш.Сүрэнжав, Г.Дугаржав, Р.Дондогжанцан, Ж.Дамба, Д.Дамдинсүрэн, Д.Пүрэвжав, Д.Сандуйжав, Б.Шалмаа, Ж.Донормаа, Р.Нийхүү, Ц.Ролмаа, Ө.Осорхүү, Аймгийн засаг даргын тамгын газрын дарга В.Сумъяасүх, Бэлтгэл хурандаа Д.Рэнцэннацаг, Д.Гомбо, Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч Ө.Эрдэнэ-Очир, Зэвсэгт хүчний 110-р ангийн захирагч Ю.Гансүх, ОХУ-ын Эрдэнэт хот дахь Ерөнхий консул Р.Р.Ракшаев, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 1-р орлогчийн туслах  Ю.Г.Холоденко, “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтэн В.С Митрофанский, В.Н Макаров, С.И Степанова нар   чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медалиар энгэрээ мялаав. Мөн Аймгийн засаг дарга ахмад дайчин бүрт нэг сая төгрөг, алд цэнхэр хадгийн хамт  гардуулав.   Энэ өдөр Найрамдлын өндөрлөг, Эрдэнэт хотын Улаан-Үдийн гудамж дахь Хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болж,  Аймгийн Засаг дарга   ахмад дайчдыг хүндэтгэн зоог барилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %