Б.Гөлгөө Зах зээлийн хомсдолоос илүүдэлд шилжсэн нь зэсийн үнэд нөлөөлж байна

Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн  цаашдын төлөв байдлын талаар Эдийн засаг, маркетингийн хэлтсийн менежер Б.Гөлгөөтэй ярилцлаа.
2015 онд “Эрдэнэт” үйлдвэр зах зээлийн хүнд сорилттой тулгарч магадгүй гэж саяхан та нэг нийтлэлдээ бичсэн байсан. Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ буурсаар байна. Цаашид ямар төлөв байдал ажиглагдаж байна вэ?
Зэсийн үнийн бууралт 2014 оны IV улирлаас ажиглагдаж эхэлсэн л дээ. Харин он гарсаар зэс гэлтгүй бүхий л эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй буурсаар байна. Зэсийн үнэ он гарсаар  дунджаар 5600$/тн-ын түвшинд байна. Ер нь зэс маань эдийн засаг, аж үйлдвэрлэлийн голлох салбаруудад хэрэглэгддэг тул дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрлэлийн өсөлт, бууралттай шууд холбоотой. Ялангуяа зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улсаас ихээхэн хамааралтай. Дэлхийн аж үйлдвэрлэлийн өсөлт 2014 онд 2,8 хувьтай байсан. Олон улсын харилцааны маргаантай асуудал, геополитикийн хямралаас улбаалан 2015 онд 1,7 хувийн өсөлт үзүүлэхээр байна. Үүнд хөгжилтэй орнуудын эдийн засаг эрдэс бүтээгдэхүүний үнийн уналтаас үүдэн өсөхөөр байгаа. Хөгжиж буй орнууд болон Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт ихээхэн удаашрах, агших хандлагатай байна. Зөвхөн нефтийн үнийн уналтаас хөгжилтэй орнуудын эдийн засаг 1 пунктээр өсөх тооцоо гарсан. Экспортлогч компаниуд ихээхэн хохирол хүлээх нь тодорхой байна. Үнэ унаснаас уул уурхайн компаниудын хувьцаа ч ихээр унаж байна. Яагаад геополитикийн хямрал гэж байна вэ гэвэл орчин үеийн мэдээллийн технологи, техник технологийн дэвшил, хямд эрчим хүчний эх үүсвэр нь хөгжилтэй орнуудын эдийн засаг, аж үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулж байна. Жишээ нь: Олноор нь үйлдвэрлэх, хямд ажиллах хүч бараадсан үйлдвэрүүд Хятадаас нүүсэн нь эдийн засагт нь шууд нөлөөлж байгаа. Техник, технологийн ачаар олон, цөөхнийг үйлдвэрлэсэн ч нэгж өртөг нь адилхан болсон.  Дэлхийн банк нь дэлхийн худалдааны зогсонги байдал, Евро бүс, Японы эдийн засгийн зогсонги байдал, дефляци, мөнгөний бодлогын хүүгийн өсөлттэй уялдуулан Энэ сарын 13-нд 2015 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа 3,4 хувиас 3 хувьд хүртэл буулгасан. Манай улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь болгон бууруулсан байна лээ.
Жил бүр зохион байгуулдаг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2015 оны 1-р сарын 21-24-нд Швейцарийн Давос хотод “Дэлхий дахины шинэ нөхцөл байдал” сэдвээр зохион байгуулагдана. Уг чуулга уулзалтын үр дүн нь зах зээл цаашид хэрхэн өрнөхөд томоохон нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байна. Зэсийг зөвхөн аж үйлдвэрлэлийн салбарт хэрэглэхээс гадна санхүүгийн зах зээл дээр түгээмэл ашиглах болсон. Трейдер компаниуд зэсийг банкнаас зээл авахын тулд барьцаанд тавих, ам.долларын ханшийн алдагдлаас сэргийлэх зорилгоор үндсэндээ бодит хэрэглээнээс хэд дахин давсан зэсийг нөөцөлж байсан. Харин энэ асуудлыг Хятадын Засгийн газраас учирч болох эрсдлийг нь тооцон харж үзэхээр болсон нь трейдер компаниуд нөөцөлсөн зэсээ зарахад хүргэж байна. Он гарсаар Шанхайн металлын биржид зэсийн борлуулалт маш идэвхитэй байгаа. Худалдан авалт 2009 оны хямралын түвшинд хүрсэн нь үнэ буурахад нөлөөлж байна.   
Зэсийн үнэ буурах бас нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд зэсийн үнийн өсөлтийг дагаад энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Тэр хэмжээгээр шинэ төслүүд хэрэгжин нийлүүлэлт ихээр нэмэгдэж зах зээл хомсдлоос илүүдэлд шилжсэн нь үнэд нөлөөлж байна. Геополитикийн хямралтай уялдуулан судалгааны байгууллагууд зэсийн үнийн төсөөллөө бууруулан шинэчилсээр байна. Иймд уул уурхайн салбараас хамааралтай улс орон үнийн уналтанд бэлтгэж байх шиг.
Эрдэнэт үйлдвэр зэсийн үнийг 2015 онд хэдээр төлөвлөсөн байгаа вэ? 
Зэсийн үнийг бид 2015 онд 6600$/тн түвшинд төлөвлөсөн  боловч зах зээлд нааштай өөрчлөлт гарахгүй бол энэ түвшинд хүрэхээргүй төлөв байдал ажиглагдаж байна. Судалгаанаас харахад зэсийн үнэ 5500$/тн –с буухгүй байх төлөв ажиглагдаж байгаа ч үнэ цаашид өсөх шалтгаан төдийлөн харагдахгүй байна. Бидний тооцоолсоноор ойрын 2-3 жилд зэсийн үнэ төдийлөн өсөхгүй болов уу. 
Үнэ буурсан нь зэсийн худалдан авалт буурлаа гэсэн үг үү? Манай борлуулалтын зах зээлийн хандлага хэр байна вэ?
Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт бараг 100 хувь зөвхөн Хятад улс руу гардаг.
Хядад улс нь дангаараа дэлхийн нийт зэсийн баяжмалын хэрэглээний бараг хагасыг нь хэрэглэж байгаа. Нийт үйлдвэрлэлийн гуравны нэгийг үйлдвэрлэж, жилд 8 сая тонн зэс хэрэглэдэг. Ингэхдээ эдийн засаг болон зэсийн хэрэглээний өсөлт ойролцоогоор 10 хувьтай байсан нь зэсийн үнэ Евро бүсийн хямрал зэргээс үл хамааран тогтвортой байх шалтгаан болж байсан. Гэхдээ сүүлийн үед Хятадын зах зээлд зэсийн нийлүүлэлт ихээр нэмэгдэж өрсөлдөөн ширүүсэх болсны хажуугаар эдийн засгийнх нь өсөлтийн хурд нь саарч зэсийн эрэлт суларч зэсийн үнэ буурахад нөлөөлж байна.
Хятад улсын зэсийн жилийн хэрэглээний өсөлт 6 хувиас доош буурвал зэсийн үнэ ихээхэн эрсдэлд орох талаар тооцоо хийсэн байдаг. 2015 онд Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт -1,1хувиар агшиж, 2014 онд 7,5 хувь байсан  зэсийн хэрэглээний өсөлт дөнгөж 4,6 хувьтай байх төсөөллийг SNL metals and mining судалгааны байгууллага хийсэн байна. Тэгээд ч Хятадын зэсийн нөөц өссөөр 1,5 сая тоннд хүрсэн нь жилийн хэрэглээнийхээ бараг 20 хувийг нөөцөлсөн байна. Энэ нь зэсийн үнийн өсөлтөд Хятад улсыг харалтгүй  гэсэн үг л дээ.
Зарим судалгааны байгууллагаас авсан мэдээгээр 2015 онд Хятадын ДНБ-ний өсөлт сүүлийн 24 жилийн хамгийн доод үзүүлэлт буюу 7 хувьтай байна гэжээ.
Үүнтэй уялдуулан судалгааны байгууллагууд 2015-2016 онд үнэ 5000 ам.$-оос ч доош унах эрсдэл байгааг дурдаад болзошгүй эрсдэлд бэлэн байхыг анхааруулсан байгаа л даа.
Зах зээл дээр “Эрдэнэт” үйлдвэрийн өрсөлдөх чадвар ямар байна вэ? Зэсийн  үнэ буурахад дэлхийн бусад үйлдвэрүүд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг бол?
Манай өрсөлдөх чадвар сайн гэж би хувьдаа дүгнэдэг. Тогтвортой, найдвартай үйл ажиллагаатай, зах зээлийн хувьд хамгийн том хэрэглэгчтэй хил залгаа оршдог, хямд хөдөлмөрийн хүч гэх зэрэг. Гэхдээ биднээс шалгаалах, шалтгаалахгүй сул талууд байна. Нэг санаа зовоодог зүйл бол баяжмалын чанарын асуудал гэж боддог. Нэг талаас чанар жилээс жилд буураад байдаг. Нөгөө талаас чанарын талаар худалдан авагчдын шаардлага болон чанар нь баяжмалын үнэд шууд нөлөөлдөг тул зах зээл дээр үнэ бууралттай байгаа үед чанар болон металл авалтын оновчтой харьцааг бодолцох ёстой. Үүний зэрэгцээ манай өртөг зардал харьцангуй өндөр байна. Өнөөгийн нөхцөлд манайх ашиггүй ажиллаж байна. Харин олон улсын бизнесийн практикт 15 хувийн ашигтай бизнесийг хүрэлцээтэй, 20 хувийн ашигтай бизнесийг хангалттай гэж үздэг. Зах зээл хүндэрсэн ч 5000$/тн-оос доош өртөг зардалтай өрсөлдөгч компаниуд хүрэлцээтэй, зарим нь хангалттай ашиг хийж байна.
Дэлхийн бусад үйлдвэрүүдэд зэсийн үнэ өндөр байх үед борлуулалтынхаа орлогын тодорхой хувийг хуримтлуулан сан бүрдүүлэх замаар ирээдүйн болзошгүй эрсдэлийг даатгадаг. Үнэ өндөр байхад үнийн эрсдэлийн менежмент, хеджинг хийж хохирлыг бууруулдаг, менежментийн сайн практикууд байдаг. Мөн цалингийн зардал өндөр компаниуд цалингаа бууруулах, ажилчдаа цомхотгох, өргөтгөл шинэчлэлийн ажлаа зогсоох, хүчин чадлаа бууруулах болон үйлдвэрлэлээ түр зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. 2008-2009 оны үнэ унах үед ийм арга хэмжээнүүд авч байсан. Одоо үнэ унавал энэ түүх давтагдана.
Үнэ унаснаас үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсаар байна. Чили улс гэхэд сүүлийн 4 сар дараалсан үйлдвэрлэлээ бууруулсан. Замби улсын 11 зэсийн үйлдвэрийн 9 нь алдагдалтай ажиллаж эхэлснээс мөн үйлдвэрлэлээ бууруулж байна. Тодруулахад Замби улс 2015оны 1-р сарын 1-ээс зэсийн Роялти татвараа 6 хувиас ил уурхайд 20 хувь, далд уурхайд 8 хувь хүртэл өсгөсөн нь тус улсын зэсийн уурхайнуудыг ийнхүү өрсөлдөх чадвараа алдаж, зах зээлийн шуурганд өртөхөд нөлөөлж байна. Харин өнөөдөр ганцхан Эрдэнэт үйлдвэр 16-20 хувийн роялти төлж байгаа. Уул уурхайн салбарын онцлог гэж байдаг. Бүтээгдэхүүний үнэ өсөхөд үнэ цэнэ огцом нэмэгддэг бол буурахад тэр хэмжээгээр доошилно. Сүүлийн үед эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, ам.долларын ханш чангарсан энэ үед энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл ч зогсонги байдалд ороод байна. Ийм дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн мөчлөг сөрсөн менежментийн бодлого чухал байна. 
Мөчлөг сөрсөн менежментийн бодлого гэдгийг тодруулахгүй юу?
Аливаа өсөлт нь бууралт дагуулдаг. Бууралт нь өсөлт дагуулдаг. Компаниуд зах зээл дээр үнэ өндөр байхад үнийн судалгаанд их ач холбогдол өгч судалгааг өргөн хүрээнд хийдэг. Үүнийхээ үр дүнд аливаа бууралтыг урьдчилан тооцоолж түүнээс хамгаалж чаддаг. Зах зээл дээрх зэсийн хэрэглээ тогтмол, зэсийг өөр бүтээгдэхүүнээр орлуулах арга замыг одоогоор олоогүй байгаа учраас эргээд эдийн засаг сэргэхээр зэсийн хэрэглээ урьд урьднаасаа илүү нэмэгдээд тэр хэрээр үнэ өснө. Энэ бол зах зээлийн мөчлөг.    
Бидний авсан мэдээллээр дэлхийн ихэнх олборлогч компаниудын өөрийн өртөг 5000 орчим ам.долларын түвшинд байгаа. Тэгэхээр бид өөрийн өртгийг үүнээс доош аваачиж байж л зах зээлийн хүндрэлийг давна гэсэн үг. Харин зэсийн үнэ энэ хэмжээнээс доош унахад ашигтай ажиллах компани цөөхөн байгаа нь зах зээл 2008-2009 оны хямралын дараах зах зээл дээр богино хугацааны нийлүүлэлтийн хомсдол үүсч үнэ хөөрөгдөх түүх давтагдах магадлал өндөр байна. Зах зээл 2017 оны сүүлч 2018 оны эхнээс ихээхэн хосмдолд орж үнэ өсөх хандлагатай байгаа. Өнөөдөр уул уурхайн үндэстэн дамжсан корпораци болох BHP Billiton л гэхэд үнэ өндөр байх сүүлийн 5 жилд зөвхөн зэсийн салбарт 13,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж хэтийн өсөлтөнд бэлтгэж байна. Бидэнд нэг талаас зах зээлийн таагүй сорилттой тулгарах эрсдэл байгаа боловч нөгөө талаас түүнийг амжилттай даван туулж, хямралыг сөрж гарж чадвал өрсөлдөөнд үлдэж үйл ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой. 
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %