Орхон аймгийн Онцгой байдлын газар орон нутгийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аврах, гал унтраах шинэ машинтай боллоо. УРАЛ-4320 маркийн, 2015 оны шинэ загвар уг автомашин нь 6-7 хүний суудалтай, 5000 литр ус, 360 литр хөөс агуулах багтаамжтай юм. Орхон аймгийн Онцгой байдлын газрын техник хэрэгслийн 80 орчим хувь нь одоогоор шинэчлэгдээд байна.

















