Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан “Энэрэл” төвийн зусланг “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэсгүүд шинээр сэргээн засварласан. Хүүхдүүд зуны амралтаараа хөдөлмөрт суралцан, үр бүтээлтэй өнгөрүүлжээ. Тэд үнээ сааж, цагаан идээ боловсруулан, хүнсний ногоо тариалж, охид шүрээр олон төрлийн үйл урлахад суралцсан байна.
Э.Мөнх-Уянга

















