Жил бүрийн наймдугаар сарын 25, Монголын залуучуудын өдөрт зориулан “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоо “Уурхайчин” соёлын ордонд номын үзэсгэлэн гаргасан байна. Уг үзэсгэлэнг Орхон аймгийн Номын төвтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Залуусын санаачилсан номын үзэсгэлэнд уул уурхай, түүхэн, адал явдалт зэрэг 110 гаруй ном дэлгэсэн байна.
Э.Мөнх-Уянга















