“Евро эко төгөл” орон сууцны хороолол 2020 он хүртэл баригдана

Монгол, Чехославакийн хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” ХХК  Эрдэнэт хотод “Евро эко төгөл” орон сууцны хороолол барьж байгуулсаарбайна. Энэ компани Чехославакийн 50 хувь, Монголын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Энэхүү шинэ хороололд 2 орон сууц ашиглалтанд орж оршин суугчдаа хүлээн авсан. Харин 2 орон сууцыг энэ оны 11-р сард ашиглалтанд оруулахаар тус компани шамдан ажиллаж байна.

Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын барилгажилтын “Евро эко төгөл” төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2013 онд байгуулж, тус орон сууцны хорооллын шав тавин ёслол болж байсан. Дээрх гэрээний зарим зүйл заалт зөрчилтэй, “Евро эко төгөл” орон сууцны хороолол барих үе шатны хэрэгжилтийн хугацааг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан төсөлд оролцогч талууд саяхан гэрээг шинэчилж, гарын үсэг зурсан байна. Монгол-Чехославакийн хамтарсан “Их хаадын цуваа” ХХК-ийн “Евро эко төгөл” төслийн удирдагч Мирослав Шведа болон Чехославак улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтан нар Эрдэнэт хотод хүрэлцэн ирж гэрээ үзэглэх үйл ажиллагаанд оролцлоо.

Гэрээ шинэчлэгдсэнээр анхны гэрээ хүчингүй болсон. Гэхдээ гэрээний зорилго өөрчлөгдөхгүй. Тухайлбал, Эрдэнэтийн гэр хорооллыг орон сууцжуулах, Орхон аймгийн Цагаанчулуут багийн  айл өрхүүдийг орон сууцанд хамруулах, хотын утааг багасгах нь энэхүү гэрээний гол зорилго юм. Төсөл хэрэгжүүлэгч талын судалгаагаар Цагаанчулуут багийн 82 айл өрх, 10 аж ахуйн нэгж газар чөлөөлөх үйл ажиллагаанд хамрагдах юм байна.

Энэ төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь Монгол улсын төсвөөс хийгдэж байгаа аж. Эдийн засгийн хямрал, улсын төсвийн хөрөнгийн хомсдолтой холбогдон энэхүү дэд бүтцийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр саатаж байгаатай холбогдон бүтээн байгуулалтын үе шат хэрэгжүүлэх хугацаа мөн хойшлоход хүрсэн байна. Тиймээс шинэ хороолол барьж байгуулах үе шатны хэрэгжилтийн хугацааг дахин хэлэлцэж тохирох шаардлага тулгарсны дагуу төсөл хэрэгжүүлэгч талууд “Евро эко төгөл ” орон сууцны хороолол барьж байгуулах үе шат хэрэгжүүлэх хугацааг шинэчлэх асуудлыг шинэчилсэн гэрээгээр шийдвэрлэсэн байна. Үүнээс бусад нөхцөл шаардлагууд гэрээний ерөнхий стандартын дагуу хэрэгжиж, барилгажилтын үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх юм.

“Евро эко” орон сууцны хороолол барих ажил 2013-2020 он хүртэл тасралтгүй өрнөнө. “Евро эко төгөл” төсөл дэд бүтцийн гэрээг Монгол улсын Барилга хот байгуулалтын яамтай, харин барилгажилтын гэрээг Орхон аймгийн төр, захиргааны байгууллагатай хийжээ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 30-аад хувь нь буюу 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна гэж холбогдох албан тушаалтан мэдээллээ.

 

Ж.ОЮУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %