Авто тээврийн байгууллагынхан энэ оны эхний хагас жилийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа онц дүнтэй хамгааллаа. Хүдэр тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102,4, хөрс тээвэрлэлтийн төлөвлөгөөг 101,8 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд зардлын төлөвлөгөөг 1 тэрбум 939,7 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Нэг тонн км-т ноогдох өөрийн өртгийг төлөвлөснөөс 15,8 төгрөгөөр бууруулж, 407 төгрөг болгожээ. Энгийн гэрлийг лед гэрлээр сольсноор цахилгааны зардлыг жилд 177 сая төгрөгөөр хэмнэх тооцоо гарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал шатахуун зарцуулалт 537,8 сая төгрөгөөр буурчээ. Энэ нь автомашинуудад хяналтын автотрейкер систем суурилуулсан, нөгөөтэйгүүр хэмнэлтийн бодлогын хүрээнд нэг машинд олгох лимитийг бууруулсны үр дүн аж. Цаашид тус хамт олон Белаз машины шатахуун зарцуулалтыг бууруулах, мөн дугуйн элэгдлийг багасгах, гүйлтийг уртасгах зорилгоор тусгай төхөөрөмжүүд суурилуулахаар бэлтгэл ажил ажилдаа оржээ.
Авто тээврийн байгууллага тайлангаа онц дүнтэй хамгаалжээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















