ХАБЭА-н хэлтэс шинэлэг ажлууд хэвшүүллээ

     Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ээс урьдчилан сэргийлэх дэглэмийн үед Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийнхэн олон ажлыг шинэ арга хэлбэрээр хийж хэвшүүлсний нэг нь цахим сургалтын үйл ажиллагаа юм. ХАБЭА-н хичээл, асуумжийг дотоод цахим сүлжээнд тогтмол байрлуулж буй нь суралцагчид, ажилтнуудад хүссэн цагтаа уншиж, судлах нээлттэй боломж бүрдүүлжээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, үнэлэх, хүнтэй хэрхэн харьцах  талаар гарын авлага бэлтгэн гаргаж, эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны найман тоот дасгалыг бүтцийн нэгжүүд дээр хэрэгжүүлж байна. Цацрагийн аюулгүй байдалтай холбоотой 20 тусгай зөвшөөрөл мөрдөн ажиллаж байсныг энэ онд 11 болгож, багасгажээ. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд: “Бид тусгай зөвшөөрөл олгодог бичиг баримтуудаа цахим хэлбэрт шилжүүллээ. Бүтцийн нэгжүүдээр явж ажлын байрны төлөв байдлыг судалсан. Цөмийн үүсвэрүүд дээр эрсдэлийн үнэлгээ хийлээ. Тухайлбал, доторх гамма туяаны гаралт, цацрагийн үүсгэврийг бага хэрэглэх тал дээр  анхаарал тавин ажиллаж байна” гэж тодотгов. 

     Дараагийн нэг санаачилга нь цех нэгжүүдтэй хамтран хийсэн, аюулыг таниулах олон төрлийн төхөөрөмж юм. Энэ ажлын хүрээнд эргэлдэх машин механизмтай холбоотой 14, цахилгаан гүйдэл соронзон орны аюулыг мэдрүүлэх 15, дээрээс унах аюулыг мэдрүүлэх 8, дуу шуугиан хамгаалах хэрэгсэлтэй холбоотой 7 аюулыг таниулах төхөөрөмжийг цехүүд өөрсдийн дотоод нөөц бололцоонд түшиглэн бүтээжээ. Инженер техникийн ажилтнууд, засварчдын хийсэн эдгээр бүтээлийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын лабораторид байршуулсан бөгөөд цаашид аюулыг таниулах төв болгон өргөжүүлэх зорилготой аж. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %