Хүдрийн ил уурхайн Залуучуудын холбоо санаачлан БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн оюунд хөрөнгө оруулах зорилгоор 4-р бичил хорооллын 14-р байранд байрлах “Аз жаргал” номын дэлгүүртэй хамтран сайн үйлсийн аян өрнүүлжээ. Залуус Хүүхдийн тасагт үлгэрийн, танин мэдэхүйн болон түүхэн сэдэвт 70 орчим номыг тавиурын хамт бэлэглэж орчныг тохижуулсан байна. Энэхүү сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон Хүдрийн ил уурхайн залууст Хүүхдийн тасгийн эрхлэгч талархал илэрхийлэв. Өнгөрсөн жил тус цехийн залуус нэгдэн БОЭТ-ийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн өндөр орны хөлийг тайрч, тэдний ая тухыг хангасан юм. Сайн үйлсийн энэхүү аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
Хүдрийн ил уурхайн залуус Хүүхдийн тасгийг номжуулав
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















